СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатын хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох "Хүнийг алахыг завдсан", "Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан" гэх хэргийг өнгөрсөн оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж дуусаад хэргийг прокурорт шилжүүлээд байсан билээ.

Прокурорын байгууллагаас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас “Г” ХХК-ийн захирал Л.Ч нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг цахим орчинд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шийлжүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.