СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Олон хүн осолдсоны хариуцлагыг АЗЗА-ын компаниуд хүлээх үү

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

Монголын автозамд “дайн” болж байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч Жан Тодт ирж нүдээр үзээд явлаа. Тэрбээр манай улсад гуравдугаар сарын 27-30-нд ажлын айлчлал хийсэн юм. Эл өдрүүдэд зам тээврийн ноцтой ослууд шил, шилээ даран гарч, нэг бус хүний амь үрэгдэв.

Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 29-нд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Ногоон довын замд хүнд даацын ачааны автомашин олон зорчигчтой автобустай мөргөлдсөнөөс гурван ч хүн амиа алдсан юм. Тодруулбал, Улаанбаатараас Өмнөговь аймгийн чиглэлд зорчин явсан “Кia granbird” загварын автобус ачааны FAW загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөнөөс хоёр хүн газар дээрээ нас барлаа. Албаны эх сурвалжуудын мэдээлснээр амиа алдсан хоёр хүн нь 36, 44 настай, автобусны үндсэн болон ээлжийн жолооч байж. Эрүүл мэндийн байгууллагынхны мэдээлснээр автобусаар зорчиж явсан 37 иргэн ГССҮТ-д хүргүүлснээс есөн хүн таван тасагт хэвтэн эмчлүүлж эхэлсэн аж. Эрчимт эмчилгээний тасагт хоёр хүн байснаас нэг нь энгийн тасаг руу шилжсэн гэнэ. Нөгөө нь тус тасагтаа үргэлжлүүлэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр зэрэгтэй байгаа юм. Бусад нь гэмтлийн оношоороо харьяалагдах тасгуудад эмчилгээ үйлчилгээ авсан бол 28 хүн ГССҮТ-д үзүүлээд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй учир гэр рүү нь явуулжээ. Харин тээвэрлэх боломжгүй гавал тархи болон аарцаг нурууны хүнд бэртэлтэй хоёр иргэн Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт байснаас ийнхүү нэг нь нас баржээ. Осолд өртсөн хүмүүс бол “Тера экспресс” компанийн Өмнөговь аймагт байрлах уурхай руу явж байсан ажилчид.

Энэ . Үүний хариуцлагыг амиа алдсан жолооч нарт үүрүүлэхээсээ илүүтэй замаа засаж, цэвэрлээгүй нь тодорхой болбол Төв аймгийн Авто зам, засвар арчлалт (АЗЗА)-ын компаниас нэхвэл илүү үр дүнтэй болов уу.

Түүнчлэн энэ сарын 27-нд орсон цас, шуурганы улмаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг чиглэсэн замд 17 автомашин мөргөлдөж, гадаад, дотоодын иргэд гэмтсэн. Үзэгдэх орчин хязгаарлагдсан, цас их орсон үед уг нь хурдны замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ аваагүй, цэвэрлээгүй тухайн замыг хариуцсан АЗЗА-ын компанийг ч хариуцлагад татахад болохгүй зүйлгүй.
Мөн гуравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорын замд зорчих хэсэг дээр зогсож байсан “Hongyan” загварын ачааны автомашины араас “Tоёота приус” мөргөж зорчигч нь гэмтэн, жолооч нь нас барсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.