СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан билээ. 

Хан-­Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6­1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1­3-­ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.

Анхан шатны шүүхээр эл хэргийг хэлэлцэхээр товлох болгонд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу талийгаач эмэгтэйн ар гэрийнхэн “Энэ хэрэгт “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг яллагдагчаар татах ёстой” хэмээн удаа дараа мэдэгдэж байв.

Үүний дараа 2021 оны арванхоёрдугаар сард шүүх хохирогчдын хүсэлтийг хүлээн авч захирлыг нь яллагдагчаар татсан билээ. Улмаар Хан-­Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сарын 2­-нд хэлэлцэн шийдвэрлэсэн.

Ингэхдээ Д.Тоднямыг цагаатгаж, Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарын эмчээр ажиллах эрхийг хоёр жил хасаж, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгээд, өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хоёр жилийг нь хассан.

Эцэст нь Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт нэг жил зургаан сар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр болоод байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.