Машиндаа сууж байсан иргэнийг араас нь мөргөж амь насыг нь хохироожээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хонхор"-ын замд өнөөдөр /2024.03.29/ өглөө машиндаа сууж байсан иргэнийг араас нь мөргөж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тодруулбал, "Tоёота приус" маркийн автомашин замын зорчих хэсэг дээр зогсож байсан "Hongyan" маркийн ачааны автомашины араас мөргөж зорчигч гэмтэж, жолооч нас барсан харамсалтай осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд жолооч Та:
-Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах;
-Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах;
-Зорчих хэсгийг чөлөөлөх;
-Ослын зогсолтын тэмдэг байршуулах;
-Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, хамтран ажиллахыг хүсье.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.