Их хэмжээний юань орж ирсэн эх үүсвэрийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ
БНХАУ-аас контейнер юань орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд өчигдөр цацагдсан юм.
Энэ асуудлын мөрөөр цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа эхлүүлсэн байна.
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв "Энэ мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бөгөөд цахим сүлжээн дээрх бичлэгийн эх сурвалж, мөнгөний эх үүсвэрийг тогтоохоор шалгалтын ажиллагаа эхэлсэн" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.