Контейнер юанийн мөрөөр ...

Урд хөршөөс контейнер юань орж ирсэн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд өнөөдөр цацагдсан юм. Энэ талаар манай байгууллага өмнө нь мэдээлсэн билээ. Дээрх мэдээллийн мөрөөр албаны эх сурвалжуудаас тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Батзоригоос тодруулахад “Энэ талаар мэдэж болох цагдаагийн холбогдох байгууллага, албан хаагчдаас тодруулахад мэдээлэл ирээгүй байна” гэв.

Мөн Авлигатай тэмцэх газраас тодруулахад энэ талаар "мэдээлэл ирээгүй" гэсэн юм.

Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Мөнх-Амараас тодруулахад “Энэ талаар манай байгууллагад мэдээлэл ирээгүй байна. Цахим орчинд мэдээлэл цацагдсантай холбоотойгоор мэдээллийг тодруулахаар ажиллаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр сонгуульд зарцуулахаар оруулж ирсэн мөнгө байж болзошгүй бололтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.