СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т байрлуулсан камер ажилладаггүй учраас гомдлыг буцаажээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Ажилчдынхаа шүршүүрийн өрөөнд камер суурилуулсан "Эрдэнэт" үйлдвэрийн үйлдлийг зөрчлийн шинжгүй гэж үзжээ.

Тодруулбал, цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтаас энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр “................ үйлдвэр ажилчдынхаа усанд ордог өрөөнд камер байршуулсан” гэх мэдээллийг байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн хяналтын камер нь ажилладаггүй, ажилчдыг тухайн өрөөнд хог болон бусад эд зүйл хаяулахгүй байх зорилгоор байршуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд 2024 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан (зөрчлийн шинжгүй) үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 сарын өмнө
139.5.216.18

Сайн найдвартай хүмүүсээр хийлгээгүйн улмаас үүдэж байгаан харам ч хүн 2дахин төлнө гэдэг ч үнэн үг харамлаад хоосрохгүй шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.