АТМ дээрэмдсэн этгээдийг олж тогтоожээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 2024.03.23-ны өдрийн 02:43 цагийн үед "АТМ буюу банкны бэлэн мөнгө авах автомат машин эвдсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шаардлагатай хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 20 гаруй насны, цагаан подволк, хар бараан өнгийн малгайтай цамцтай, 170-175 см өндөр нуруутай эрэгтэй хүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулжээ.

Уг хэргийг өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 25 настай, эрэгтэй, "О" гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, баривчлан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.