СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ хэрэгт шалгахын тулд Элчин сайдаа буцаан татжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 сарын өмнө

БНСУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ким Жун Гүг буцаан татаж, оронд нь Чой Жин Воныг томилсон тухай Гадаад хэргийн яамнаасаа гаргасан мэдэгдлийг “Ёнхап” агентлагийн цахим хуудсанд өнгөрсөн даваа гарагт нийтэлжээ.

Уг мэдээнд Монголд 15 сар ажилласан Элчин сайд Ким Жун Гүг солих болсон үндэслэл нь “гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан” гэх шалтгаан гэнэ. Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж буй учраас ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татсан аж.
Шинээр томилогдож буй Элчин сайд Чой Жин Вон нь Дотоод хэрэг, үндэсний аюулгүй байдлын яамны Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан нэгэн аж. Тэрбээр өмнө нь АНУ дахь Өмнөд Солонгосын ЭСЯ-ны зөвлөх, тус яамны хоёр талын эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан дипломатч хүн юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.