СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

43 настай иргэний цогцсыг олжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Цасанд суусны улмаас машинаасаа бууж явсан иргэний цогцсыг олжээ.

Тухайлбал, Дорнод аймаг, Гурванзагал сумын Цагаан хошуу багийн “Сайхан булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км-т, сумын төвөөс урд зүгт 40 км-т/ дөрвөн хүн суудлын автомашинаар зорчиж яваад автомашинаа цасанд суулгажээ. Ингээд нэг иргэн автомашинаасаа бууж яваад сураггүй болсон байна. Уг мэдээлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагт Онцгой байдлыг газарт иржээ.

Гурванзагал сумын Засаг даргын тамгын газрын 6 ажилтан, 1 автомашинтай иргэн Б/43 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 15:45 цагт “Сайхан булаг” гэдэг газар /анх цасанд суусан газраас зүүн зүгт 2 км/-аас цогцсыг нь олсон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.