СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байшин шатаж гурван настай хүүхэд нас баржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд "Байшин шатаж байна" гэсэн дуудлага гуравдугаар сарын 18-ны өдрийн 16:35 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ны 9х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан байна. 

Тус гал түймэрт иргэн М /3 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд, иргэн Т /29 настай, эрэгтэй/-ы нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн яаралтай тусламжийн тасагт тус тус шилжүүлж өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.