СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-15

АН-ын ҮБХ хуралдаж, ЕНБД-аар Д.Одбаярыг жинхлэх эсэхийг хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

УИХ-ын 2024 оны сонгуулийн хуваарийн дагуу гуравдугаар сарын 25-ны дотор намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх ёстой.

Түүнээс өмнө ирэх долоо хоногт намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулах хүрээнд намын удирдах байгууллагууд хуралдах товтой байна.

Тухайлбал, Ардчилсан нам энэ сарын 22-24-ний өдрүүдэд намынхаа Үндэсний бодлогын хороог хуралдуулж, 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэх аж.

Өнгөрсөн 2023 оны сүүлчээр АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Д.Одбаярыг томилсон юм. Намын ЕНБД-ын албан тушаал нь намынхаа сонгууль зохион байгуулах “гал тогоо”-г удирдах учраас чухал албан тушаал гэж хэлж болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.