?LIVE: Г.Дамдинням: Малчдадаа хивэг тэжээл тараах нь УИХ-ын гишүүний ажил биш

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар зарим мэдээллийг авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Малчдадаа тусламж үзүүлээд хивэг тэжээл тараах нь УИХ-ын гишүүний ажил биш. Харин энэ асуудлыг менежментийн хувьд хэрхэн зохицуулах вэ. Бодлогын өөрчлөлтийг нь яаж хийх вэ гэдэг дээр ажиллах ёстой.

Нэлээдгүй судалгаа хийсэн. Малаас гарч байгаа түүхий эдийг бүтээгдэхүүн болгож эсвэл экспортолж байж энэ хүндрэлээс гарна. Энэ ажлыг хувийн хэвшил хийж хэрэгжүүлнэ. Малчид малынхаа 90 хувийг гэрийнхээ гадаа нядалж байна. Харин эрүүл мэндийн шаардлага хангасан, стандартад нийцсэн мал, махыг үйлдвэрлэх ажлыг хувийн хэвшил л хийж чадна. Тэрнээс малчин, эсвэл улс төрч хийх шаардлагагүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.