Машинаа халааж байгаад хулгайд алджээ
Цагдаагийн байгууллагад Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2024.03.06-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дээрх хэргийг тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашинийг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.