ЦЕГ: Цэцэрлэгийн хаалга онгорхой байсны улмаас хүүхэд гарч явсныг тогтоосон

Олон нийтийн цахим сүлжээнд өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр “Бага насны хүүхэд нимгэн хувцастай машин зам дээр явж байхад нь олоод багшид нь хүлээлгэж өглөө” гэх мэдээлэл нийтлэгдсэн.

ЦЕГ-аас мэдээллийг нягтлан шалгахад Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 325 дугаар цэцэрлэгийн төв хаалга онгорхой байсны улмаас тус цэцэрлэгт хүмүүждэг 4 настай хүү Х нь гадуур хувцасгүй гарч, явсан нь тогтоогджээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд зааснаар тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс холбогдох шалгалтыг явуулж байна хэмээн ЦЕГ-аас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.