ШУУРХАЙ: Эрэн сурвалжилж байсан Б.Ганчулууныг баривчиллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байсан хоёр хоригдол оргосон талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоёр хоригдлыг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай эхлүүлж, нэг хоригдлыг Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Харин ялтан Б.Ганчулууныг өнгөрсөн шөнө Хэрлэнгийн гүүр орчмоос 02:00 цагийн үед олж, баривчилжээ.
"Оргосон хоригдлуудад шийтгэл нэмэгдэнэ" гэдгийг ШШГЕГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.