Хөвсгөлд мөс цөмөрсний улмаас нэг иргэн амиа алджээ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч, нэг иргэн амиа алдсан осол өчигдөр буюу гуравдугаар сарын 4-нд гарчээ.

Тодруулбал голын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин мөс цөмөрсний улмаас живжээ.

Иймд иргэд та бүхэн гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байх, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

430882508 964894078970155 7897084374016648364 n 092823 1207166260

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.