Алтны илэрцтэй 38 шуудай чулуу хууль бусаар олборложээ

Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргийг илрүүлжээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хоёр удаагийн хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахад иргэн Г.З нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдаж, ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан үйлдлийг илрүүллээ.

Дээрх иргэдээс алтны илэрцтэй 38 шуудай чулууг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

429941051 716869113987534 1410169415402049959 n

428702334 716869093987536 3628741395272839735 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.