Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд болсон хурдан морьдын уралдааныг хүүхдийн эрх зөрчсөн үндэслэлээр шалгуулахаар шилжүүлэв

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэрт гурван насны морьдыг уралдуулан, насанд хүрээгүй хүүхдүүдийг унаач хийлгэж, хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэл 2024 оны хоёрдугаар сарын 17-нд гарсан юм.

Тус асуудалд Ховд аймгийн Цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл (Хүүхдийн эрх зөрчих)-д заасан үндэслэлээр Ховд аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт шалгуулахаар шилжүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.