СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрээсээ гараад тав хоног сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Хөвсгөл аймаг, Галт сум Зүрх багийн иргэн М 2024.02.15-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болжээ.

Цагдаагийн газраас " Эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү" гэх хүсэлтийг аймгийн ОБГ-т 02.20-ны өдрийн 15:11 цагт ирүүлжээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид , сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагчтай хамтран 15:49 цагаас эрэн хайх ажиллагааг Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж 17:58 цагт зогсоожээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.