Сургуулийн автобус мөргөсөн осол гарчээ
Өчигдөр /2024.02.21/ оройны 19:10 цагийн орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгсэл сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.
Осол болох үеэр T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсон нь тогтоогдсон аж.
Осол Дотоодын цэргийн 05 дугаар ангийн гадна замын урд автобусны буудал орчимд болсон бөгөөд тус ангийн жижүүрийн алба хаагч зөрчил гаргагчийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.