СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Төрийн банк” ХК цэвэр ашгийнхаа 57 хувийг ногдол ашигт хуваарилна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар “Төрийн Банк" ХК-ийн 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашгийг Төрийн банкны 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаарх /аудитлагдаагүй/ татварын дараах цэвэр ашгийн 57 хувийг нийт эргэлтэд байгаа 755,096,250 ширхэг энгийн хувьцаанд мөнгөн хэлбэрээр, нэгж хувьцаанд 66.20 /жаран зургаан төгрөг хорин мөнгө/ төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэд хуваарилахаар тогтсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг зохицуулагч байгууллагаас хариу мэдэгдэл ирүүлснээс хойш 60 хоногийн дотор олгохоор шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.