СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газ дэлбэрсэн ослын улмаас долоон иргэн амь насаараа хохирч, 228 иргэн, 15 ААН эд хөрөнгөөрөө хохиров

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Энэ оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд томоохон хэмжээний галын осол гарч, уг хэрэгт ажлын хэсэг байгуулаад буй. 

Галын улмаас Онцгой байдлын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирчээ.

Ажлын хэсгээс 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.