Өсвөр насны охид нийлж, нэгнээ зодсон хэргийг шалгаж эхэлжээ

Нийгмийн сүлжээнд өсвөр насны охид нэгнээ зодож, зүй бусаар харьцаж буй бичлэг цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Өсвөр насны хүүхдүүдийн асуудал нь урьдчилсан байдлаар 2024.02.08-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо .... хотхонд болсон. Хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охид зодсон байж болзошгүй байгаа. Уг зөрчлийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж эхэлсэн" гэв. 

Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхддээ хандах хараа хяналтаа сайжруулж, өсвөр насны хүүхдүүдийнхээ найз нөхдийг хүрээлэлд анхаарлаа хандуулж байхыг зөвлөж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.