СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Айлын өвөлжөөнд гал гарч, найман бог мал шатжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сумын малчин айлын гэр, өвөлжөө шатжээ. 

Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ "Малын саравч, гэр шатаж байна" гэсэн дуудлагыг ОБГ 02.18-ны өдрийн 06:30 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2  метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж, унтраажээ.

Уг гал түймэрт тухайн малчны 8 бог мал өртөж хорогдсон гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 сарын өмнө
103.212.118.71

ШАТЖЭЭ Ч ГЭХ ШИГ ГАЛД ӨРТӨЖ ҮРЭГДЖЭЭ ГЭЭЧ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.