Тэргүүн их хамба Д.Жавзандорж ном хурж, насны авшиг хүртээнэ

Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж лам хуврагуудын хамтаар хаврын тэргүүн улаан бар сарын шинийн есөн буюу энэ сарын 18-нд ном хурна.

Мөн энэ үеэр сүсэгтэн олон болон лам хуврагуудад насны авшиг хүртээх юм байна. Энэхүү арга хэмжээ нь “Батцагаан” цогчэн дуганд 11:30-13:00 цагийн хооронд болох аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.