Олон тооны автомашин хулгайлсан байж болзошгүй этгээдийг Дархан-Уул аймгаас баривчилжээ
Тээврийн хэрэгслийг удаа дараа хулгайлсан байж болзошгүй этгээдийг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилжээ.
Тодруулбал, урьд өмнө нь хулгайлах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан иргэн М-ийг энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс баривчилж холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.
Урьдчилсан байдлаар нийслэл болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг удаа дараа хулгайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.