СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Малдаа яваад сураггүй болсон малчин осгосон байжээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол багийн нутагт хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн орчимд тус сумын харьяат малчин Б малаа тууж яваад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын газар хоёрдугаар 13-ны өдрийн 11:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин эрэгтэйг эрэн хайх ажиллагааг 16:17 цагаас эхлүүлжээ. 

Тус иргэнийг Дундговь гэх газраас 16:46 цагт осгосон байхад нь олж, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.