СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байшин шатаж, 62 настай эрэгтэй нас баржээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Тоосго”-ны 13 дугаар гудамжинд байшин шатсаны улмаас нэг иргэн нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, "Байшин шатаж байна" гэх дуудлагыг хоёрдугаар сарын 07-ны өдрийн 17:05 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очсон байна. Ингэхэд, иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.