СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Үлэг гүрвэлийн ясыг өндөр үнээр зарж борлуулахыг завдсан хоёр хэрэг гарчээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийсэн 2 гэмт хэргийг цагдаагийн байгууллага илрүүлжээ.

Тодруулбал, “Э” нарын 7 иргэн хууль бусаар палеонтологийн хайгуул, малтлага хийж одоогоос 70 сая орчим жилийн өмнөх үед хамаарах махчин үлэг гүрвэлийн төрөл Тарбозаврын 84 см х 112 см хэмжээтэй толгойн ясыг хууль бусаар олж авч, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэдэд худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явжээ.

Мөн “Э” нарын гурван иргэн энэ оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 110 см урттай, 56 см өргөнтэй, 44 см өндөртэй өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн ясыг бусдад өндөр үнээр худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тус тус илрүүлэн хууль бусаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2023 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг 12 бүртгэгдэж байсан бөгөөд Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн 5 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн 25.4 дүгээр зүйлд зааснаар 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих, санхүүжүүлсэн бол 1-5 жил хорих ялаар шийтгэдэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.