СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 сарын өмнө

Дорнод аймаг, Баянтүмэн суманд зам тээврийн ослын улмаас суудлын автомашины бүхээгт хоёр хүн хавчуулагджээ.

Тодруулбал, Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөж тус осол гарчээ. Уг ослын дуудлагыг хоёрдугаар сарын 06-ны өдрийн 21:41 цагт ОБГ-аас хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг ослын газар очиход “Королла фиэлдер” загварын суудлын автомашин, автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөсөн байжээ.

Улмаар Ингээд цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд жолооч та бүхэн сар шинийн баяыг угтан орон нутгийн замд явахдаа хурдаа тааруулж, согтууруулах ундааны төрөл зүйлийг хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байхыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.