СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван автомашин шатаж, 8 хүний амь нас хохирсон ослын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг орхигдуулжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд гарсан ноцтой ослын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгожээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн байна. Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн,.

Тодруулбал, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч “Т” ХХК-иас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ш” ХХК-ийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул “Ш” компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэснийг эс зөвшөөрч, гомдол гаргасан.

Өнгөрсөн Зам дээр шатахуун тээвэрлэж явсан том оврын ачааны “Донгфэнг” маркийн тээврийн хэрэгсэл онхолдон, тээвэрлэж явсан

Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд гаргахдаа:
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;

Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.