Парисын их дуулга тэмцээнд зодоглох монгол жүдочид
Жүдо бөхийн нэр хүндтэй уламжлалт Парисын их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
"Парис 2024" олимпын их наадмын өмнө Парис хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн их дуулга тэмцээнд улс орон бүр ач холбогдол өгч оролцож байгаа ба 107 орны 621 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн эрэгтэй найм, эмэгтэй 10 буюу нийт 18 жүдоч барилдана.
Оролцогчдын чансааг ажвал найман жинд дэлхийн чансааг тэргүүлэгчид барилдах мэдүүлгээ өгөөд байна. Тодруулбал эрэгтэйчүүдийн -81кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч бөгөөд олимпын хүрэл, дэлхийн аварга Бельгийн Матиас Кассе, эмэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч олимп, дэлхийн аварга Косовогийн Д.Красники аварга, -57кг жинд дэлхийн чансааг тэргүүлэгч бөгөөд дэлхийн хошой аварга Канадын К.Дегүчи аварга нар тус бүрийн жингээ тэргүүлэн барилдана.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн барилдаан явагдах ба манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд, дэлхийн хошой хүрэл медальт Ё.Басхүү нарын есөн бөх хүч үзэн барилдана.
Тэмцээний хуваарь: /Улаанбаатарын цагаар/
Хоёрдугаар сарын 2-ны өдөр /Баасан гараг/
- 16:00 цагт эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн хэсгийн барилдаан
- 00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Хоёрдугаар сарын 3-ны өдөр /Бямба гараг/
- 16:00 цагт эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн хэсгийн барилдаан
- 23:00 цагт Нээлтийн ёслолын ажиллагаа
- 00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Хоёрдугаар сарын 4-ний өдөр /Ням гараг/
- 16:00 цагт эрэгтэйчүүдийн -90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан
- 00:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.