СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягт 10 жилийн хорих ял төлөвлөжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 14 хоног үргэлжилж, завсарласан.

Шүүх бүрэлдэхүүн гурав дахь өдрөө зөвлөлдөж байна. Улсын яллагчийн зүгээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаасан гэх хэргүүдэд гэм буруутай гэж үзэж, 10 жилийн хорих ял оноох саналаа шүүхэд гаргасан байна. Шүүгдэгч нарын улсын яллагчаар Нийслэлийн прокурор Ц.Шагдар, Д.Даваадорж нар ажиллаж буй юм.

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаасан, авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлүүдээр буруутгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 сарын өмнө
202.9.46.120

Бага ял бна хасуулсаар юм үлдэхгүй бололтой хийсэн хэрэгт нь тохирох ял өгвөл зүгээрсэн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.