УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал энэ сарын 15-наас хойш Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай 14 хоног хуралдсан юм.
Тэгвэл өнөөдөр шүүх хурал хуралдаж дууссан бөгөөд шүүгчийн бүрэлдэхүүн зөвлөлдөж эхэлжээ.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, X.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөнгө угаасан, авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлүүдээр яллагдагчаар татсан юм.
Шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ танилцуулах бололтой.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.