СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаадуудад газар эзэмшүүлсэн Х.Нэхийтийг үргэлжлүүлэн хорьж, Ш.Энхжаргалыг суллахаар болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийтийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих прокурорын саналыг хүлээн авчээ. Харин Ш.Энхжаргалыг үргэлжлүүлэх хорих саналаас татгалзжээ.

Өмнөговь аймаг Ханбогд сумын газраас гадаадын компаниудад хууль бусаар эзэмшүүлсэн гэх Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийт, Ш.Энхжаргал нарыг өнгөрөгч арванхоёрдугаар сард цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Тэгвэл тэднийг цагдан хорих хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Х.Нэхийтийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг хүлээн авчээ. Харин Ш.Энхжаргалыг үргэлжлүүлэх хорих саналаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.93.14

Яг газар олгодог хүмүүс чинь аймгийн удирдлагууд биз дээ сум бол анхан шатны бичиг баримт бүрдүүлдэг газар биздээ нэг сумын засагаар туг дахих нь дээ төрийн том хулгайч нар нь манайхан ч гэж эхлээд монгол хүний нэр дээр газрын авчхаад дамлаж хятад хүнд зардаг нөхдүүд ч байгаа шдээ яс юман дээр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.