Гурван иргэнийг мөргөсөн зам тээврийн ноцтой осол гарчээ

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Хөгжим, бүжгийн коллежийн урд талын зам Тоёота Приус-20 маркийн автомашин онхолдсон ноцтой осол гарчээ.

Тодруулбал,  Цагдаагийн байгууллагад 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тээврийн цагдаагийн албанаас дуудлага, мэдээллийг шалгахад зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд жолооч Та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрмийг мөрдөн, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

421760168 771584728336623 8593620826169797975 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.