Жолооч: Хажуугаас машин мөргөөд газын хошууг цоолчихсон
Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан ноцтой осол гараад байна.
Дашваанжил компанийн 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрчээ. Улмаар зургаан хүн нас барж, арав гаруй иргэн эмнэлэгт хүргэгдээд байна.
Газ тээвэрлэж явсан автомашины жолооч:
-Уулзвараар баруун эргэхэд хажуугаас давхар машин гулгаж орж ирээд газын хошууг цоолчихсон. Гал гарч эхлэнгүүт машинаасаа буусан. Мөргөсөн машины хүмүүсийг гарч чадсан эсэхийг мэдэхгүй байна. Дашваанжил компанийн 60 тонн газыг тээвэрлээд Замын-Үүд рүү явж байсан гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.