СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-23

Төрийн үйлчилгээг цахимжуулсанаар иргэдийн 400 тэрбум төгрөгийг хэмнэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг хүргэж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулсанаар иргэдийн 400 тэрбум төгрөгийг хэмнэжээ.

И Монгол Академи УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран:

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд И-Монголиа платформ танилцуулагдсанаас хойш нэлээн шинэчлэлүүд хийгдсэн. Анх төрийн 23 байгууллагын 180 үйлчилгээг олон нийтэд танилцуулж байсан. Одоо төрийн 86 байгууллагын 1170 үйлчилгээг цахимжуулаад байна. И-Монголиа платформ нээлтэй хийснээс хойш 40 сая үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байгаа. .

2023 онд зөвшөөрлийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой тусгай зөвшөөрлийг цахимжуулсан. .

Хамгийн эрэлттэй үйлчилгээ нийгмийн даатгалын лавлагаа мэдээллийн үйлчилгээ, улсын бүртгэлийн иргэний үнэмлэх хаягийн лавлагаа байдаг. Өмнө нь төрийн болон хувийн байгууллагаас үйлчилгээ авахын тулд тухайн бичиг баримтыг бүгдийг нь бүрдүүлж өгдөг байсан. Иргэн төрөөс үйлчилгээ авахдаа төрд байгаа мэдээллээ бүрдүүлдэг байдлыг халж, цахимаар авах боломжийг нээсэн.

Цахим гарын үсэг цахим шилжилтийн хамгийн гол зүйл. Цахим гарын үсэг 2011 онд батлагдсан. Дэд бүтэц нь 2014 онд бий болоод иргэн хуулийн этгээдүүд ашиглаж байна. Цахим гарын үсэг авснаар гэрээг цахимаар хийх боломжтой. Иргэн цахим гарын үсэг авснаар тээврийн хэрэгслийг АТҮТ орохгүйгээр цахимаар шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Бид цахим үндэстэн болох том зорилтыг тавьж ажиллаж байгаа. И-Монголиа платформыг 1 сая 750 мянган иргэн хэрэглэж байна. Сардаа 400-500 мянган хэрэглэгч тогтмол хэрэглэж байна. Зөвхөн насанд хүрсэн монгол иргэн бус гадаадын иргэн ч И-Монголиа платформыг ашиглах боломжтой болсон. Мөн Е-kids хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдээ хаана байгааг хянах боломжийг бүрдүүлж ажиллаж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.