СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орцонд эхнэрээ зодсон эрэгтэйг 7 хоног баривчилжээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгажээ.

Тус шалгалтаар 2024 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд иргэн “П” нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж зодсон үйлдлийг илрүүлж, түүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ. Ингээд шүүхээс зөрчлийн холбогдогчид долоо хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.