Шинэ автобус осол гаргаж хоёр хүн амь насаа алджээ

Замын-Үүд сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан автомашин автобустай мөргөлдсөний улмаас хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр /2024.01.20/ гарчээ.

Тодруулбал, 35 настай М, Н нар дээрх осолд өртөж амиа алдсан байна. Харин автобусны жолоочийн бие маш хүнд байгаа аж.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллага ажиллаж байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 6 дугаар ээлжийн 25 автобустай 2 дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолдсон нь үнэн.

Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан 7 номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины 2 зорчигчийн амь хохирсон. Уг хэрэгт тухайн аймгийн цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх тайлбарыг өглөө.

osol 2 375x500

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.