СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Согтуу залуу 58 настай эрэгтэйг мөргөж унагаад, гар утсыг нь дээрэмджээ

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

“Согтуу залуу мөргөж унагаад гар утас дээрэмдчихлээ” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед иржээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 58 настай, эрэгтэй Б-н нүүрэн тус газарт үл таних хүн цохиж, "Самсунг" загварын гар утсыг нь дээрэмдэн зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, 40 настай, эрэгтэй Б нь согтуурсан үедээ дээрх хэргийг үйлдсэн болохыг тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/ "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр заажээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баатар Баатар
3 сарын өмнө
59.153.114.192

Иймэрхүү дээрэлхүү нөхдийг ташуурдаж байя.нНастан,хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэлхдэг нөхдийг 25,25 ташуурдаж байя

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.