Өмнөговь аймагт таеквондогийн долоо хоног болно

Сүүлийн жилүүдэд Монгол улсад таеквондогийн спорт тэр дундаа олимпын төрөлт таеквондогийн спорт маш хурдацтай хөгжиж байгаа билээ. 

Таеквондогийн спортоор хичээллэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаагийн хирээр таеквондогийн тэмцээн олноор зохион байгуулагдах болсон юм. Монголын таеквондогийн холбооноос 2024 оны хамгийн эхний тэмцээнээ Өмнөговь аймаг, Даланзадгад хотноо зохион байгуулах гэж байна. Тодруулбал энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Засаг Даргын ивээл дор "Таеквондо Пүмсэ-2024" Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байгаа бол түүний араас залгуулаад 26-27-ны өдрүүдэд "Дайчин Кап" цомын тэмцээн зохион байгуулагдана. 

Сурагчдын амралтын үеэр зохион байгуулагдаж энэхүү хоёр тэмцээнд давхардсан тоогоор 1400 гаруй тамирчин өрсөлдөх мэдүүлгээ өгөөд байгаа нь тэмцээний цар хүрээг илтгэж байна. 

Таеквондогийн спортыг дэмжигч спортын төрөлжсөн livetv.mn мэдээллийн сайт болон Livetv телевизээр "Таеквондо Пүмсэ-2024" Улсын аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх болно. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.