СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-01-17

Дугаарын хязгаарлалт үргэлжлэх эсэх нь нийтийн тээврийн шинэчлэлийн үр дүнгээс шалтгаална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж буй. Тус түгжрэлийн зохицуулалт 2024 оны хоёрдугаар сарын 1-нд дуусна. Тэгвэл сар шинийн баяр дөхсөнтэй холбоотойгоор ирэх сарын 1-нээс дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхэд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн маршрутыг шинэчилж, богино эргэлтийн чиглэлд орохоор түгжрэлд нөлөөлөхүйц байгаа эсэхийг ажиглана. Сар шинийн баяраар тэг зогсолт болно. Улаанбаатар хотын авто зам дээр 85 мянган машин явах зориулалттай. Гэтэл өдөртөө 500 мянган машин хөдөлгөөнд оролцож байна.

НИТХ-д 'Нийслэл хотын авто зам дээр дугаар олголтын дээд хязгаарыг тогтоох" тогтоолын төсөл өргөн барьсан байгаа. Тус тогтоол батлагдвал хотод шинэ дугаар өгөх явдлыг зогсооно. Иргэд хорондоо автомашины улсын дугаараа солилцох харилцаанууд үүснэ. Мөн . Хотын гурван талд үнэ төлбөргүй зогсоол байгуулна. Орон нутгаас ирсэн машинууд хот руу орохдоо RFED буюу цахим гэрчилгээгээ наана. Ингээд 48 цаг 1000 төгрөгөөр явж, 48 цагаас дээш бол өндөр тариф төлнө гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.