Сүхбаатар аймагт 1000 боодол өвс шатжээ

Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум Лхүмбэ багийн “Баян-Овоо” хороололд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 15:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн хашаанд 1000 боодол хураалттай өвс шатаж байжээ. Улмаар алба хаагчид тус гал түймрийг 00:36 цагт бүрэн унтраажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.