Хоёр давхар байшин шатаж, 44 настай эмэгтэй амиа алджээ
"Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Булгийн хоёрдугаар гудамжинд гал гарч байна" гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад энэ сарын 16-ны өдрийн 23:59 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн "Ө"-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн "А"-ийн 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байсныг 30 минут ажиллаж унтраажээ.
Тус гал түймэрт 44 настай, эмэгтэй "Д" өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.