Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн орлогч даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв (ЭМТ)-ийн бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан Б.Гэрэлт-Одыг эрх мэдлээ урвуулж, байгууллагадаа хохирол учруулсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.
Тэрбээр ЭМТ-ийнхөө үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 110 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй тоног төхөөрөмжүүдийг хямд үнээр худалдсан хэмээн буруутгагдаж буй юм. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн зөөврийн рентген аппарат, дагалдах хэрэгсэл болох детектор, нөүтбүүк, хантааз, нүдний шил зэргийг иргэн П.Ч-д 60 сая төгрөгөөр худалдсан гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.