Хоёр хүүхэд тээвэрлэж явсан машин голын ус руу цөмөрч оржээ

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21:40 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ын "Портер" загварын ачааны автомашин усанд суусан байсныг татан гаргах боломжгүй тул автомашиныг үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд авчирсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.