Иргэн интернет банкаар 100 сая төгрөг шилжүүлэх үедээ данс андуурчээ

Дорнод аймгийн иргэн интернет банк ашиглан бусад руу 100 сая төгрөг шилжүүлэх үедээ данс андуурч, гүйлгээ хийжээ.

Улмаар алдаатай гүйлгээ хийсэн талаараа Дорнод аймгийн цагдаагийн газарт хандахад тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч н.Мөнхсоёмбо өргөдлийг түргэн шуурхай шийдвэрлэж өгчээ. Данс андуурч шилжүүлсэн 100 сая төгрөгийг цаг алдахгүй хүлээлгэн өгсөн тул цагдаагийн байгууллагад талархал илэрхийлсэн байна.

418439970 690082486618496 3551129235765516682 n 184252 787640849

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.