Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн иргэн цас цэвэрлэж байхдаа нас баржээ

СХД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр, 105-р сургуулийн дэргэд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.01.09/-ний өдөр бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс очиж шалгахад, 48 настай эрэгтэй Б нь ил харагдах шарх, сорвигүйгээр нас барсан байжээ.

Талийгаач нь гэмт хэрэгт үйлдэж, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн бөгөөд шийтгэлээ гүйцэтгэж байх хугацаандаа ийнхүү нас барсан гэх мэдээлэл байна. Тухайн иргэний амь насаа алдсан шалтгааныг задлан шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдох юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.